УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ ИЛТГЭХ ХУУДАС
“Ногоон хот - иргэний оролцоо” хаврын мод тарих, арчлах арга хэмжээнд оролцсон тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж буй “Ногоон хот - Иргэний оролцоо” хаврын мод тарих, арчлах арга хэмжээний хүрээнд хуваарийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д Төвийн 14 албан хаагч оролцсон.
Тус аяны ажлын хүрээнд:
• 2021 онд “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д тарьсан мод бутанд арчилгаа усалгаа хийв.
• Шинээр 5м урттай шуудуу ухаж, 50ш хайлаас мод суулгаж, усалгаа хийсэн.